Дэлхийн зөн ОУБ-ын "Талархлын өдөр"-ийн хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Дэлхийн зөн олон улсын байгууллага 18 жилийн хугацаанд бүс нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, харилцагч хамтран ажилладаг байгууллагууддаа хүндэтгэл илэрхийлэн үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Дэлхийн зөн ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, Дэлхийн зөн ОУБ-ын үйл ажиллагааны бүсийн захирал Б.Цолмон, Дэлхийн зөн ОУБ-ын ОНХ-ийн менежер Д.Оюунтуул Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр орон нутгийн хөтөлбөрийн анхны удирдагч Л.Энхцог, хөтөлбөрийн менежер асан Ж.Дарханбаяр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянмөнх, Дархан сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон Дэлхийн Зөн ОУБ-ын үе үеийн ажилчид оролцлоо.

Дэлхийн Зөн ОУБайгууллага нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 18-н жилийн хугацаанд урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, өрхийн амьжиргаа ба даван туулах чадварыг дэмжих, гамшгийн менежмент болон яаралтай тусламжийн чиглэлээр орон нутагт бодитой, үр дүнтэй хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулан тогтвортой байдлыг ханган ажилласан.

Дэлхийн Зөн ОУБайгууллагын байгууллагын нийт удирдлага, ажилтнуудад талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.78.141)

    2022-05-14

    Энэ шашны байгууллагыг мөн тагнуул хийдэг бусад гадаад байгууллагуудыг хөөж гаргацгаа!