Сумдын мэргэжлийн ангийн алба хаагчдыг чадавхжууллаа

  Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ”-г аймгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалган, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, заавар аргачлал өгч ажиллалаа.

Энэ хүрээнд мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, сумын Онцгой комиссын удирдлагуудыг чадавхжуулах зорилгоор танхимын сургалт, гал унтраах сайн дурын хэсгийн дадлага, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хээрийн гаралтыг зохион байгуулж, 14 сумын 721 алба хаагчийг хамрууллаа.  

Сургалт, дадлагын үр дүнд дөрвөн суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх талаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)