“Монгол сакура-буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын хаврын эвент арга хэмжээ зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулын орчны бүс нутаг, байгалийн өвөрмөц тогтоц, шашин түүхийн дурсгалыг түшиглэн “Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын хаврын эвент арга хэмжээг 2022 оны 5 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Боржигин голомт жуулчны баазад зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээ нь:

- Соёлын аялал жуулчлалын чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах

- Хуурай хээрийн бүсийн байгалийн өвөрмөц шинж төрхийг агуулсан ”Чойрын богд” уулын тусгай хамгаалалттай газрын орчны бүс нутагт “Монгол сакура” буюу буйлс цэцэглэсэн орчинд байгаль түүхийн дурсгалт газраар аялах, хаврын эвент арга хэмжээг бий болгох

- Боржигин өв соёлын нэг болох нутгийн уламжлалт идээ ундааны онцлог, өв уламжлал, ач холбогдлын талаас нь зөв мэдлэг, мэдээлэл өгөх, танилцуулах, уралдаан тэмцээн

- Орон нутгийн хоол, хүнсний чанарын нэршил \брэнд\- бүхий бүтээгдэхүүн бий болгох, Аялал жуучлал, хүнс, хоол үйлдвэрлэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цар хүрээ өргөжиж иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, таниулах, сурталчлах

- Боржигин өв соёл, дуу хуурын концерт, шагайн харваа, боржигин өв музей, түүх дурсгалын бүтээлүүдийн үзэсгэлэн, бусад соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Та бүхэн Боржигин түмний өлгий нутаг болсон Говьсүмбэр аймагт зочлон үзэсгэлэнт байгалийн өнгө төрх болсон алдарт “Чойрын богд уулаар аялан буйлс модны цэцгийг үзэн, нутгийн ард түмний идээ ундааны дээжийг амтлан Боржигин голомт жуулчны баазад тухлан саатахыг урьж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)