Шивээговь суманд баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо

"Говьсүмбэр Аймгийн Засаг даргын 2022-2024 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсаны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022-2023 онд Шивээговь суманд 150 хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхээр хууль журмын дагуу тендер шалгаруулалтыг зарлан, гүйцэтгэгчээр "Монночи Кон Трейд" ХХК шалгарч, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр барилгын шав тавих ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Ёслолын үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Иргэдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Б.Анхбаяр, АЗДТГ-ын дарга Д.Содном, Боловсролын газрын дарга А.Зургаанжин, Шивээговь сумдын удирдлагууд болон гүйцэтгэгч байгууллагын төсөөллүүд оролцож, Боржигин чуулгын уран бүтээлчид болон 3 дугаар цэцэрлэгийн сурагчид мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)