БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон ажлын албаныхан Говьсүмбэр аймагт ажиллав

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр аймагт ажиллаж, боловсрол, шинжлэх ухааны салбар эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг эхлүүлж байгаа талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, политехник коллежийн 221 багш, ажилчидтай уулзаж зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

Аймгийн хэмжээнд боловсролын салбарт 3 барилга ашиглалтад ороогүй хүлээгдэж байна. Тус барилгын ажлуудтай танилцаж, эрчимжүүлэх чиглэлийг газар дээр нь өгч ажиллалаа.

Мөн чадварлаг, сайн туршлагатай багш нарыг онцлон баяр хүргэж, салбарын шагналаар 4 багшийг шагнаж, 2022 онд зөвлөх багшаар шалгарсан 4 багшид зөвлөх багшийн үнэмлэхийг гардууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)