“Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна

101 жилийн өмнө Монгол Ардын нам Анхдугаар Их хурлаараа “Эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээх нь гол зорилт мөн” хэмээн тунхаглаж байсан. Тэгвэл яг 100 жилийн дараа Монгол Ардын нам 30 дахь Их хурлаа хийж ирэх зуунд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зүтгэнэ гэж мэдэгдэж “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан.

сонин mn

Түүхэнд үлдэх 30-р Их хурлаараа Монгол Ардын нам эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн “Социал Демократ” үзэл баримтлалтай улс төрийн байгууллага гэдгээ зарласан юм.

Улс орны хөгжил, дэвшлийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь хүн. Энэ ч утгаар Монгол Ардын нам хүн төвтэй байж Хүний эрхийг хамгааалж, Бүгдэд эрх тэгш боломж бүрдсэн, Эрх чөлөөтэй нийгмийг цогцлоох зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800 хууль байгаа. Үүнээс тухайлан зохицуулдаг, өргөн хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулийн 11.900 орчим заалтыг нэг бүрчлэн хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг судалж, дүгнэлт хийх ажлыг Монголын хүний эрхийн шилдэг хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн. Судалгаагаар хүний эрхийг зөрчсөн хуулийн 800 гаруй заалт байна гэсэн дүгнэлтийг судлаачид гаргаад байна.

Монгол Ардын нам 300 гаруй мянган гишүүнтэй Монгол Улсын төдийгүй азидаа ууган улс төрийн хүчин. Монгол Улсын нийт хүн амын 10 хувийг Монгол Ардын намын гишүүд эзэлж байна. Энэ ч утгаар Монгол Ардын нам нийт гишүүдийнхээ 10 хувийг буюу 30 мянган хүнийг “Хүний эрхийн манлайлагч” болгон бэлтгэж эхэлсэн.

Монгол хүний эрхийг үнэт зүйлээ болгосон Монгол Ардын нам  “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 05-р сарын 20-ноос 06-р сарын 04-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.  

сонин mn

Сургалтын зорилго нь 30 дахь Их хурлын бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх,  “Социал Демократ” үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутаг дахь намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд оршиж байгаа юм.

 

Өнөөдөр Хэнтий, Төв, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад хийгдэх сургалтууд эхэллээ. Төв аймгийн намын байгууллагын удирдах ажилтан, анхан болон дунд шатны байгууллагын гишүүд, дэмжигчид, аймаг, сумын намын хорооны дарга, тэргүүлэгчид оролцсон сургалтыг Монгол Ардын намын Нарийн Бичгийн Дарга Ц.Чулуунзагд нээж  “Улс төрийн өнөөгийн байдал, Монгол Ардын намын дэвшилтэт бодлого” сэдэвт илтгэл тавьсан юм.

Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд илтгэлээ “Монгол Улсын өнөөгийн  дотоод, гадаад нөхцөл байдал”, “Намын бодлого, Үйл ажиллагаа, шинэчлэлийн асуудал” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм.

сонин mn

Тэрбээр Монгол Ардын нам дүрэмдээ өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийг гишүүнээс түтгэлзүүлэхээр болсон тухай болон хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруутай эсэх нь тогтоогдсон тохиолдолд Монгол Ардын намын Удирдах Зөвлөл болон бүх шатны сонгуульд оролцуулахгүй болсоныг тодотгоод “Ардын намд авлигачдын орон зай байхгүй” гэдгийг санууллаа.

сонин mn

Монгол Ардын нам дүрэмдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг гишүүнчлэлээс хасах, бүх шатны сонгуульд оролцуулахгүй байх зүйл заалт оруулсан нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн хүчнүүдээс анхдагч нь болж байгаа юм.

Өнөөдрөөс эхэлж байгаа сургалтанд 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 338 намын хороо, 2242 намын үүрийн гишүүд хамрагдана.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.78.141)

    2022-05-21

    Сургалт, семинар ба хурлуудаа болиочээ. Бодитой ажил хийгээчээ.