Говьсүмбэр аймгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудын сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагын мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах, иргэдэд мэдээллийг шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэй хүргэх зорилгоор нутгийн захиргааны байгууллагуудын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан албан хаагчдыг мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, зөвлөгөөнийг 2022 оны 05 сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батзам, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном нар оролцож, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, мэдээлэл, үйлчилгээ шуурхай, үнэн зөв байх талаар санал солилцов.

Мөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Цахим Говьсүмбэр хөтөлбөр”-ийн төсөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн ажилтан Б.Түвшинжаргал “Нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ”, түүний үр дүн, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, газар, хэлтсийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи хариуцсан 37 албан хаагч хамрагдав.

Мэдээллийг бэлтгэсэн: Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Төрийн үйлчилгээ-мэдээллийн төв”

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)