Говьсүмбэр аймагт Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар "Боловсролыг чанарын шинэчлэл төсөл"-ийн мониторинг зохион байгуулагдлаа
- 2022-05-24
- Орон нутаг
- 0

Говьсүмбэр аймагт "Боловсролын чанарын шинэчлэл төсөл"-ийн хүрээнд Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр 2016-2022 оны хүрээнд нийт 22 төсөл, 214,5 сая төгрөгний санхүүжилтээр хэрэгжсэн.
Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтэд, Дэлхийн банкны мониторингийн баг, орон нутгийн удирдлагууд, БШУГ-ын удирдлага, төсөл хариуцсан мэргэжилтэн, сургуулиудын удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сүмбэр сумын 1-р сургуулийн 5 төсөл, Шивээговь сумын 3-р сургуулийн 5 төслийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцлаа.




Сэтгэгдэл (0)