Хүлэмж, дуслын усалгааны системийн сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдэд хүлэмж гардуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа

Энэ онд газар тариалангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, газар тариалангийн үйлдвэрлэгчдээ дэмжих, хариуцлагажуулах зорилгоор хүлэмж, усалгааны систем, хөнгөлөлттэй болон үнэгүй үр үрсэлгээг олгох, шинэ таримлуудыг тарих, шинээр хүнсний ногоо үйлдвэрлэгчдийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ ажлынхаа хүрээнд нийт 74 хүлэмж бэлтгэн, хуваарилж, ХХААХҮЯ-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй 11 төрлийн үрийг 78 иргэн, аж ахуй нэгжид, Эрүүл хүнс, эрүүл монгол хүн хөтөлбөр арга хэмжээний хүрээнд 3тн төмсний үр, 200кг, төл сонгины үр, өргөст хэмх, улаан лоолийн 1000 ш үрсэлгээг 48 өрхөд үнэгүй олгож эхлээд байна.

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд 4 байгууллагад 8 хүлэмж, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн цэгт цогцолбор маягаар хүлэмжийн аж ахуйг туршин 9 хүлэмжийг, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 25 өрхөд 25 хүлэмж, дуслын усалгааны системийн хамт олголоо.

Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Цэрэг, цагдаа, хүчний байгууллагууд болон орон нутагт мод үржүүлгийн газрын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилготой 16 ширхэг хүлэмжийг олголоо.

Дээрх хүлэмжүүдийг ашиглалтад оруулснаар аймгийн хүнсний нарийн ногооны хэрэгцээний 6-7 хувийг хангах боломж бүрдэх, аймгийн хэмжээнд жилдээ нийт 624 м2 талбайгаас 5-8 төрлийн 1 настай 156000 мянган ширхэг мод, сөөгний тарьц суулгацыг үржүүлэн гаргах боломж бүрдэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)