Говьсүмбэр аймагт дулааны станцын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-д манай аймаг багтсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Төслийн хүрээнд манай аймагт 20Гкал/ц хүчин чадалтай дулааны эрчим хүчний эх үүсвэр, ус дулаан дамжуулах 5 дэд төв, 7516м дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулахаар гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” ХХК шалгарч, зураг төслийн ажлыг “Мон энержи консалт” ХХК гүйцэтгэж, барилга угсралтын ажил 26 сарын хугацаанд үргэлжлэн 2024 оны халаалтын улиралд хүлээлгэн өгөх юм.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, төслийн зөвлөх БНСУ-ын “Кей Ди Хи И Си” түншлэлийг төлөөлж захирал Пак Сү Нам, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, цахилгаан эрчим хүч, ус дулаанаар хангагч байгууллагуудын удирдлагууд албан хаагчид, гүйцэтгэгч “Мон энержи консалт” ХХК-ийн захирал, инженерүүд болон нутгийн ард иргэд оролцлоо.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)