АН-ын ҮБХ-нд Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар сонгогджээ

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо.  Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар намын ҮБХ-ны гишүүнээр сонгогдож орж ирсэн. Улс төрийн томоохон албыг хашиж ажиллаж байсан олон журмын нөхөд ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо. ҮБХ-ын чадавх, бүрэлдэхүүн сайжирч байна.

Бид намын шинэчлэлийн бодлогыг яаралтай эхлүүлнэ. Гуравдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх бүртгэсэн шинэ дүрмийн дагуу намын бүтэц зохион байгуулалтыг хийж байна. ҮБХ шинэ журмаа баталсан. Тус хороо нь 304 гишүүнтэй байх юм. Шинээр 92 гишүүн орж ирж байна" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)