Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам, НЭМҮТ-өөс орон нутагт ажиллаж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр орон нутагт ажиллаж аймгийн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамтай уулзаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлж, тогтолцоог бэхжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулах талаар санал солилцлоо.

Дээрх ажлын хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлж буй халдварт бус өвчин, зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх, төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэгт хяналт хийх, тулгамдсан асуудлыг тодорхойлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)