Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсжээ

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсжээ. Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 87.8 сая ам.доллароор өссөн байна.

Нийт гадаад өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх, 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх, 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных, 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна гэж Үндэсний статистиктийн хорооноос мэдээллээ.

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсжээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)