Үндэсний спортын VII наадмын Уран уургач, эмнэг булгиулагч, уран бугуйлч зэрэг анхан шатны тэмцээн зохион байгуулагдлаа

Үндэсний спортын VII наадмын Уран уургач, эмнэг булгиулагч, уран бугуйлч зэрэг анхан шатны тэмцээнийг 06 сарын 18-нд Говьсүмбэр аймгийн 5-р багийн Сүмбэр уулын бэлд амжилттай зохион байгуулж, аймгийн хэмжээнд нийт 44 адуучин залуучууд оролцов.

Морьтой уургалах тэмцээнд:

1-р байранд Сүмбэр сумын 4-р багийн адуучин М.Манлайжаргал

2-р байранд Шивээговь сумын адуучин М.Насанжаргал

3-р байранд Сүмбэр сумын 3-р багийн адуучин Г.Бүдлхавга

Явган бугуйл дахь тэмцээнд:

1-р байранд Сүмбэр сумын 6-р багийн адуучин Н.Уламбаяр

2-р байранд Шивээговь сумын адуучин А.Сугар

3-р байранд Сүмбэр сумын 2-р багийн адуучин Д.Баяржавхлан

Эмнэг булгиулах тэмцээнд:

1-р байранд Сүмбэр сумын 6-р багийн адуучин Б.Дэлэг

2-р байранд Сүмбэр сумын адуучин Б.Төмөрмөнх

3-р байранд Сүмбэр сумын 1-р багийн адуучин В.Тэмүүжин тус тус шалгарлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)