Улс болон орон нутгийн төсвөөр Сүмбэр суманд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа

1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн 640 хүүхдийн барилга угсралтын ажил 90%, гадна шугам сүлжээний ажил 20%-тай явагдаж байна. Барилга угсралтын ажлыг ИДЭРЧАНДМАНЬ ХХК гүйцэтгэж 2022 оны 08 дугаар сарын 01-ий өдөр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Дуу бүжгийн “БОРЖИГИН ЧУУЛГА”-ын барилга угсралтын ажлыг ХӨШИГ УУЛ ХХК 35%-тай гүйцэтгэж байна.

3. “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийн барилга угсралтын ажлыг ХАН- АТТРИБУТ ХХК 65%-тай гүйцэтгэж байгаа бөгөөд үнийн өсөлттэй холбоотойгоор барилга угсралтын ажил удаашралтай байна.

4. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын 2 дугаар багт “БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” байгуулах ажлыг ХҮСЛЭН ХИЙМОРЬ ХХК 95%-тай гүйцэтгэж байна.

5. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Жи Пауэр ХХК Сүмбэр сумын 4 дүгээр багт “Тэрэгтийн гэр хороололд цахилгаан татах ажил”-ыг 70%-тай гүйцэтгэж байна.

6. 2022-2023 онд “Сүмбэр сумын төвд баригдах 2.8км авто зам”-ын ажлыг “Алтай рөүд” ХХК-тай гэрээ байгуулж эхлүүлсэн.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)