Говьсүмбэр аймагт орон нутгийн ажлын уялдааг сайжруулах зөвлөгөөн болж байна

Говьсүмбэр аймагт “ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН  АЛБАН ХААГЧДЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ДАСАН ЗОХИЦОХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ”  зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. 

Тус зөвлөгөөн нь орон нутагт оролцогч талуудыг дэмжлэгтэйгээр үндэсний дасан зохицох төлөвлөлтийн үйл явцыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн ажлын уялдааг сайжруулах зорилготой 2022 оны 08 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, яамны хэлтсийн дарга нар, Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, Байгаль хамгаалагч нар “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төсөл /NAP in Mongolia/ -ийн хамт олон нийт 250 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Говьсүмбэр аймгийн БОАЖ-ын газрын ахлах мэргэжилтэн Б.Гандулам төрийн дээд шагнал болох "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдлаа.

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлын үндэсний бодлого, хууль эрх зүйн орчны дүн шинжилгээ, Уур амьсгалын өөрчлөлт, түүний учруулж буй үр дагаварыг бууруулах, орон нутагт авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний үр дүн хэлэлцүүлэг, зөвлөгөөнд нь амжилт хүсье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)