Тогтмол болон урсгал усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газраас аюулт үзэгдэл, ослын үед ажиллах бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор тогтмол усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гүний усны сургалт, дадлагын төвд зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ болон ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 50 орчим алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчдад зуны улиралд тогтмол болон урсгал усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, живсэн иргэнд анхны тусламж үзүүлэх ахисан шатны мэдлэгийг олгож, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)