Засгийн газар: Дэд сайд, ТНБД нарыг томилов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж, зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Үүнд:

Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Лувсангийн Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.

Мөн Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар,  Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар түр томиллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)