Ардчилсан намын бүлэг бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулах гэж байна.

2022 оны 09 дүгээр сарын 16-ны баасан гарагт Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд 10:00 цагт болох тус уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран явуулах бөгөөд “Цар тахлын дараах бизнесийн орчин”, “Монгол Улсын эдийн засгийн эрх зүйн орчинд үүсдэг хүндрэл”, “Төрийн худалдан авалт ба төрийн өмчит үйлдвэрийн газрууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Мөн бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцаж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд анхаарал тавьж ажиллах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)