Долларын ханш 3440 төгрөгт хүрлээ

Арилжааны төвүүдэд өнгөрсөн сард ам.доллар 3150-3200 төгрөг болж буурсан. Харин өнөөдрийн байдлаар Монголбанкны ам.долларын ханш 3279 төгрөгт хүрсэн бол "Найман шарга"-д 3440 төгрөг болж зах зээлийн ханш 151 төгрөгийн зөрүүтэй болов. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн.

Гэвч энэ хөөсрөл дахин үүсч ам.долларын ханш 3500 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)