УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулган Төрийн ордны “Их хуралдай” танхимд өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийнэ. Та бүхэнд өнөөдөр хуралдах УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны товыг танилцуулъя.

10:00 цагт: Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд,

11:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

11:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)