Эзэн богд Чингис хааны эш хөргийг УИХ-ын танхимд заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ.

Тэгвэл УИХ-ын 2022 оны намрын чуулган нээлтээ хийж буй энэ өдөр Төрийн ордны Монгол Улсын Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд Эзэн богд Чингис хааны эш хөргийг

“Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алжаатугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн билиг сургаалын хамт заллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)