Зүүн бүсийн Биеийн тамир, спортын салбарын ажилтан албан хаагчдын “хамтдаа хөгжье” нөхөрсөг уулзалт боллоо

Зүүн бүсийн Биеийн тамир, спортын салбарын ажилтан албан хаагчдын “ХАМТДАА ХӨГЖЬЕ” нөхөрсөг уулзалт 2022 оны 10 дугаар сарын 06-аас 07-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг дарга Г.Батзам, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Говьсүмбэр аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Буянтогтох, Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Ганхүү, Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Нэргүйбаатар, Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын арга зүйч Ганбүргэд нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр зүүн бүсийн аймгуудын хамтын ажиллагааг сайжруулах, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах олон талт хөтөлбөр, голлон хөгжүүлэх спортын төрлүүд, төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, аймаг бүрийн сайн туршлагын талаар санал солилцож нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)