Говьсүмбэр: Аймгийн засаг даргын нэрэмжит "Боржигон түмний дуулал-2022" урлагийн бага наадам боллоо

 Төрөөс баримталж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэн төрийн албан хаагчдын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч нөхөрсөг байдлыг бий болгох, “БОРЖИГИН ӨВ” соёлыг түгээн дэлгэрүүлэн, урлагийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Боржигин чуулга хамтран “БОРЖИГИН ТҮМНИЙ ДУУЛАЛ 2022” урлагийн бага наадмыг 2022 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Урлагийн бага наадмын ерөнхий шүүгчээр СУИС-ын Ахлах багш, Профессор, МУГЖ,  Л.Чаминчулуун , МУГЖ, дуучин Ж.Одмаа, МУУГЗ С.Дашням нар ажиллалаа. 

“Боржигин түмний дуулал-2022” урлагийн бага наадмын хамтарсан тоглолтонд 67 байгууллагын 15 багийн 506 ажилтан, албан хаагчид оролцсон бөгөөд 10 төрлийн /боржигин уртын дуу, гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, язгуур урлаг, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим, уран уншлага, найрал дуу/-ны нийлбэр дүнгээр эхний 3 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Үүнд: 

1. Тэргүүн байр, өргөмжлөл /1 500 000/ 2-Р БАГ /Шивээговь сумын ИТХ, ЗДТГ, сумын харьяа төрийн болон бизнесийн байгууллагууд, Илчлэг Шивээ ОНӨААТҮГ/

2. Дэд байр, өргөмжлөл /1 100 000/ 12-Р БАГ /Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангууд/

3. Гутгаар байр, өргөмжлөл /800 000/ 10-Р БАГ /Ерөнхий боловсролын 5-р сургууль/ тус тус шалгарлаа. 

  •  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)