Ноён Ши Жиньпинд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын XX их хурал амжилттай хуралдаж, БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ши Жиньпин Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ.

Мөн манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)