"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ зохион байгуудагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг танилцуулж, Говьсүмбэр Аймгийн Засаг дарга Г.Батзамд гардуулан өгсөн.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, малчид, тариаланч, аж ахуй нэгжийн төлөөлөл хамрагдаж, иргэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга зам, иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнөлөө.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)