Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэнд дулаахан, 17-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, хугацааны сүүлчээр хүйтэрнэ.

Хур тунадас: 16, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18, 19-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар дулаан Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -9...-14 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -3...-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 хэм хүйтэн, өдөртөө -3 хэм хүйтнээс +2 хэм дулаан байна.

Хугацааны сүүлчээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 хэм, өдөртөө -12...-17 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 хэм, өдөртөө -8...-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 хэм хүйтэн, өдөртөө -3 хэм хүйтнээс...+2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -5....-10 хэм хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)