Говьсүмбэр: “БОРЖИГИНЫ ХҮҮХДҮҮД” урлагийн нэгдсэн тоглолт Хүүхдийн ордонд анх удаа тоглогдлоо

Боржигин өв соёлоо өвлөн уламжлагч, Тив, дэлхий , улс бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилт гаргасан авьяаслаг сурагчдын нэгдсэн тоглолтыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Соёл, урлагийн газартай хамтран 250 авьяаслаг сурагчдын "БОРЖИГИНЫ ХҮҮХДҮҮД" урлагийн тайлан тоглолтыг 2022 оны 11 сарын 25-ны өдрүүдэд 2 удаа Монголын хүүхдийн ордонд анх удаа зохион байгууллаа.

Тоглолтоор дамжуулан орон нутгийнхаа хүүхдүүдийн авьяас чадвар, боржигин өв соёлоо сурталчлан таниулсан арга хэмжээ болж өнгөрлөө. Тоглолтын үеэр Монголын хүүхдийн ордны “Эрдэм” хүрэл медалиар 15 сурагч, “Эрдэм” мөнгөн медалиар 25 сурагч, “Эрдэм” алтан медалиар 20 сурагч, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүрэл медалиар 3 сурагч, мөнгөн медалиар 3 сурагч, алтан медалиар 3 сурагч, Монголын сурагчдын холбооны тэргүүний сурагчаар 6 сурагч, Авьяаслаг сурагчаар 5 хүүхэд шагнагдлаа. Мөн Соёл урлагийн Их сургуулийн Хөгжмийн Урлагийн Сургуулийн Багш, Хөгжмийн боловсрол хөтөлбөрт ур чадварын шалгалтгүй элсэх батламж 4 сурагч тус тус гардан авлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)