Говьсүмбэр: “БОРЖИГИНЫ ХҮҮХДҮҮД” тоглолт энэ сарын 25-нд тоглогдоно

“Боржигины хүүхдүүд” авьяаслаг 250 сурагчдын урлагийн нэгдсэн тоглолт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00, 15:00 цагуудад 2 удаа Монголын хүүхдийн ордонд тоглогдохоор болсон.

Авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтын бэлтгэлтэй зохион байгуулах комисс болон аймгийн Засаг дарга танилцлаа. Энэ үеэр сурагчид “Монголын хүүхдийн ордон”-д анх удаагаа тоглох болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.

Говьсүмбэрчүүд та бүхнийг Боржигин өв соёлоо өвлөн уламжлагч, Тив, дэлхий , улс бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилт гаргасан авьяаслаг сурагчдын тоглолтыг хүрэлцэн ирж , таалан соёрхохыг уриалж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)