Иргэд, жолооч нарын анхааралд!

Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа жагсаал, цуглааны үйл ажиллагаатай холбоотойгоор Төв шуудангийн уулзвар, гадаад хэргийн яамны уулзваруудад тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх хөдөлгөөн түр хугацаанд хаагдаад байна.

Үүнээс шалтгаалан нийслэлийн нийт гудамж замуудад хөдөлгөөний түгжрэл, саатал бий болж бусдад хөдөлгөөнд оролцогчдын болон шуурхай дуудлагын яаралтай түргэн тусламжийн автомашин, онцгой байдал, цахилгаан, дулаан хангамжийн дуудлага, нийтийн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх  боломжгүй байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)