ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ээлжит бусаар хуралдаж, ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтээ Засгийн газарт өгсөн тул ийнхүү шийдвэрлэсэн байна.

Б.Асралтын оронд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)