Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан.

Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн холбогдох зарим зүйл, хэсэг, заалтыг уялдуулах талаар гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 81.8 хувийн саналаар дэмжсэн байна.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэх, олон нийтийн санаа бодлыг шаардлага байна хэмээн мэдэгдээд, хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгснөөр нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (64.119.23.249)

    2023-01-21

    Улс төрчид олигархуудыг дуурайдаг, мангар гэмт хэрэгтнүүд юм.

  • Иргэн (64.119.23.249)

    2023-01-21

    Улс төрчид олигаруухдыг дуурайдаг, мангар этгээдүүд юм.