“УБТЗ” ХНН: Зорчигчийн галт тэрэгний паркыг шинэчлэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд УлаанбаатарЗамынҮүд–Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүнд аялуулж буй люкс вагоны тухай мэдээлэл цацагдлаа. УБТЗ өндөр үнэтэй, тааруухан үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр ойлгогдоод байна. Энэ талаар “УБТЗ” ХНН–ийн Зорчигч тээврийн албанаас тодруулаа.  

-Өнөөдрийн байдлаар, УБТЗ 255 вагоны парктайгаар олон улсын тав, орон нутгийн найман чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр вагоны 13 нь люкс буюу тасалгаандаа хоёр хүн аялах зориулалттай, техникийн хувьд нэмэлт тоноглол бүхий зорчигчийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг хангасан бусад хөдлөх бүрэлдэхүүнүүдтэйгээ харьцуулахад насжилт багатай вагонуудад тооцогддог.

УБТЗ-ын зорчигчийн тээврийн салбар нь олон жил алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд өөрийн зардлаасаа бага өртөгөөр нийтэд үйлчилдэг Монгол Улсын цорын ганц тээврийн үйлчилгээ болж үлдээд байна. Өөрөөр хэлбэл, Зорчигч тээврийн салбар нь ашигтай ажиллаж байж шаардлагатай техник, технологийн шинэчлэлээ хийх боломжтой байдгийг үйлчлүүлэгч та бүхэн хүлцэн ойлгож байгаа биз ээ.

Иймд нийгэмлэгийн зүгээс зорчигч тээврийн үйлчилгээг шат дараатай шинэчлэн сайжруулахаар анхааран ажиллаж байгаа бөгөөд зорчигчийн галт тэрэгний цагаан хэрэглэл, зөөлөн эдлэл, хөнжил гудсыг иж бүрэн шинэчлэн солиод байгаа юм.

Хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл нь асар өндөр хөрөнгө оруулалт шаардагддаг тул богино хугацаанд шинэчлэн сайжруулах санхүүгийн боломж хараахан бүрдээгүй байна.

Цаашид шат дараатай парк шинэчлэл хийж, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл ханамжид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахын төлөө анхаарах болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)