Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймрийг цаг алдалгүй унтраалаа

Өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарсан шар өвсний гал түймрийн 2 дуудлагаар ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвсний гал түймрийн нийт 7 дуудлага бүртгэгдсэн байна.

Ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр 5 дүүргийн 72 чиглэлд аюулгүй байдлыг хангаж байна.

Эргүүл хяналтын бүрэлдэхүүн өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн ногоон бүсийн 30 чиглэлд үүрэг гүйцэтгэж 11 тээврийн хэрэгсэл, 207 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажилласан.

 

Иргэдийг ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:

 

-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

 

-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

 

-Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх

 

-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

 

-Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.64.167)

    2023-04-19

    Энэ эргүүл бол нийт 28 асуудлыг нутаг дэвсгэр дээрээ хянах зохицуулах, холбох үүрэгтэй байдаг байлаа даа