С.Батдөлийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусчээ
- 2023-04-19
- Нийгэм
- 2

Улсын Прокурорын Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Энэ үеэр УБТЗ-ын тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хэргийн талаар Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдээлэл өглөө. Тэрээр "Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөлийн болон хамаарал бүхий этгээдийн гэрээс нэгжлэг хийхэд нийт 7.3 тэрбум төгрөг илэрсэн. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул нөхцөл байдал тогтоогдсон. Ийм учраас АТГ-тай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа ерөнхийдөө дуусаж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл (2)
Зочин (103.229.121.52)
Мөнгөний эх үүсвэрийг нээлттэй зарлаачээ.
Өндөр настан (203.17.23.177)
Дууссан юм бол ялын өгч явуулаад хөрөнгийг нь хурааж настныхаа тэтгэвэрт нэмэр болгооч хэн нь хулгай хийж баян тансаг амьдраад хэн нь үнэнчээр ажиллаад ч ядуу байгаад байдаг улс вэ 2-3 хүнийг цаазлах хэрэгтэй цааз ярихаар л хүний эрх ярьж солиорно яс юман дээр хүний эрхийг маш бүдүүлгээр зөндөө зөрчиж бгаа ш дэ цаазалвал наад хулгай дээрэм авилгал нам зогсоно