ГХЯ:БНСУ-д байгаа ээж хүүгээ авах боломжгүй гэсэн учир аавтай нь хамт 2 настай хүүг нь буцаасан

БНСУ-д амьдарч байсан эмчилгээ хийлгэх шаардлагатай хоёр настай хүүг аавынх нь хамт албадан нутаг буцаасан гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарсан билээ.

Тэгвэл энэ талаар ГХЯ- мэдээлэл гаргажээ. Тодруулбал, "Тухайн иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад Цагаачлалын албанд баригдаж, саатуулагдсан. Хоёр настай хүүхдийг нь харж хандах хүнгүй учраас аавтай нь хамт байлгасан. Уг нь хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж их хайж судалсан. Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт нутаг буцаах шийдвэр гаргасан байна. Мөн Консулын алба, Цагаачлалын албанаас хүүхдийг эмнэлэгт үзүүлэхэд, хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна гэсэн. Ямар нэг хүнд өвчтэй, хагалгааны заалттай гэсэн мэдээлэл одоогоор өгөөгүй байна" гэсэн тайлбарыг хийжээ.

Хүүгийн ээж БНСУ-д харласан бөгөөд хүүхэдтэйгээ байх боломжгүй гэсэн учир аавтай нь хамт байлгаж байгаад Цагаачлалын албанаас буцаасан юм байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.216.130)

    2023-04-22

    Хорыг хороор эмчилдэг юм.