Ж.Хунан: "Оюу Толгой" компани ажилчдынхаа эрхийг зөрчиж байгаа эсэхийг шалгана

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн эрх ажлын дээрээ зөрчигдөж байгаа эсэхийг Хүний эрхийн үндэсний комисс шалгахаар болжээ.

Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан "Уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын ажилчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг Хүний эрхийн үндэсний комисс шалгахаар төлөвлөж байгаа. "Оюутолгой" компанийн ажилчид, Цагаанхаданд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа эсэхийг тавдугаар сард шалгана" гэв. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)