Газрын тосыг хол замд зөөвөрлөх томоохон магистрал шугам хоолойн тээвэрлэлт хийж байна
- 2023-05-08
- Нийгэм
- 1

Монгол Улсад анх удаа баригдаж буй Газрын тосыг хол замд тээвэрлэх томоохон магистрал шугам хоолойн механик угсралт эхлэхэд бэлэн болж, шугам хоолойн тээвэрлэлт хийгдэж байна.
Өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах 530 км урт хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тос тээвэрлэгдэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангах юм.
Уг дамжуулах хоолойн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Norinco International Cooperation" төрийн өмчит компани ажиллаж байна.


Сэтгэгдэл (1)
(80.102.41.90)
Мулгуу болохоороо Юм ерөөсөө ойлгохгүй юм.Заавал ийм хоолойгоор дамжуулдаг нь яаж бгаа юм болоо?Нефтийнхээ дэргэд үйлдвэрээ барьж болоогүй юм болоо?