Франц улсын ерөнхийлөгч Э.Макрон тун удахгүй Монгол улсад айлчилна
- 2023-05-15
- Нийгэм
- 0

Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон тун удахгүй манай улсад айлчилна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын тов одоогоор албан ёсоор зарлагдаагүй ч Akipress.com сайтад Э.Макроныг тавдугаар сарын сүүлээр Монгол Улсад очно гэж мэдээлжээ.
Тэгвэл албаны эх сурвалжуудын хэлж буйгаар Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ сарын 22-нд манай улсад ирэх ажээ. Тэрбээр тавдугаар сарын 19-21-нд Японы Хирошима хотод болох "Их долоо"-гийн уулзалтад оролцох юм байна. Тэндээсээ залгуулаад Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлэх бололтой.

Сэтгэгдэл (0)