Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх тухай мэргэжлийн байгууллагууд анхааруулга, сэрэмжлүүлэг өгсөөр байтал хол, ойрын замд гарч, цасанд суух, цасан шуурганд төөрөх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаарай. 

Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)