Аравдугаар сараас өмнө 810 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн автобусны парк шинэчлэлийн талаар танилцуулав.

Тэрбээр “Энэ онд 810 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Их багтаамжийн 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160 автобус авна. Тавдугаар сард 20, зургаадугаар сард 120, долоодугаар сард 130, наймдугаар сард 187, есдүгээр сард 150, аравдугаар сард 130 автобус орж ирнэ. Ажлуудаа шахаж, аравдугаар сараас өмнө автобуснуудыг оруулж ирэхээр төлөвлөж байна" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.62)

    2023-05-27

    Гэр хорооллынхон, та нар орон сууцны хорооллуудаар бүтэн өдөр дэмий явахаа болиоч ээ! Гэр хорооллынхон орон сууцны хотхонуудаар бүтэн өдөр сэлгүүцэхийн тулд өглөө ба орой автобуснуудыг дүүргэж, нийтийн тээврийн хэрэгслүүдийг эвдэлж байна.