Дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцуулах 2 дахь сонгон шалгаруулалт маргааш болно

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс тавдугаар сарын 11-ний өдрүүдэд бүртгэсэн.

Бүртгэлийн хугацаанд 133 иргэн материалаа ирүүлсэн байна. Тэднийг эхний шатны шалгаруулалтад хамруулж дуусаад байна. Өөрөөр хэлбэл бичиг баримтын бүрдэл буюу гадаад хэлний оноо, сургуулийн эрэмбийг нягталж дууссан. Мөн бүртгүүлэхдээ ирүүлсэн эсээ бичлэгийг нэг бүрчлэн уншиж оноожуулсан байна.

Дээрх шалгуурын дараа 93 иргэн хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор тунаж үлдээд байна. Тэдний ярилцлагын шатны шалгаруулалт маргааш буюу 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр МУБИС-ийн 201, 205 тоотод өглөө 09:00 цагт эхэлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)