Фото сурвалжилга: Ах, эгч нартаа баярлалаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулахаар цагдаагийн алба хаагчид болон сайн дурын 100 гаруй ажилтнаас бүрдсэн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна. Тэд хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий бугуйвчийг тарааж байгаа юм.

Мөн есөн дүүргийн хэмжээнд хог тээвэр, цэвэрлэгээнд зам, талбайн 310 үйлчлэгч, 252 жолооч, 287 ачигч, нийт 849 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Сүхбаатарын талбайд л гэхэд зам, талбайн 15 үйлчлэгч, найман цэцэрлэгчин хоёр ээлжээр ажиллаж, хүүхэд багачуудыг цэвэрхэн орчинд баярлуулахаар зорьж байна.

Ах, эгч нартаа баярлалаа. Цэвэрхэн, цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотын төлөө хамтдаа хичээцгээе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)