Улаанбаатар-Бангкок чиглэлд долоо хоногт нэг удаа тогтмол нислэг үйлдэж байна

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ”Монголд зочлох жил -2023-2025” арга хэмжээний хүрээнд Агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжиж 1 жилийн хугацаанд Улаанбаатар- Банкок чиглэлийн шууд нислэг хийх ба өнөөдөр хоёр дахь нислэгээ амжилттай хийлээ. Ингэснээр шууд -хямд-хүртээмжтэй нислэг хийх боломж бүрдэж байна.

ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг хийхээр судалгааны түвшинд явж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)