Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тогтоож, уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг тохирох ач холбогдолтой айлчлал болно гэв
- 2023-06-15
- Улс төр
- 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан.
Энэ үеэр тэрбээр "Ерөнхий сайдын БНХАУ-д айлчлах тов гарсан. БНХАУ-ын зүгээс татгалзсан зүйл байхгүй. Айлчлалаар төмөр замын холболтын цэгийг эцэслэн тогтоож, уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг тохирох зэрэг айлчлалыг улс төрийн эдийн засгийн өндөр үр дүнтэй болгох талаар 2 тал ярилцаж байна." гэв.

Сэтгэгдэл (0)