Л.Чинбатад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв
- 2023-06-19
- Нийгэм
- 4

"Гацуурт "компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймагт малын бэлчээрт малчдыг машинаараа хөөж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон. Түүнийг хил давж зугтсан, эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл гарсан. Энэ хэргийн талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Түүнийг гурван зүйл ангиар шалгаж байгаа юм байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота Ланд Круйзер" маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авчээ. Улмаар Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл (4)
059 (64.119.29.144)
Mungutei l bol yaj ch khuuli zurchij bldogiin tod jishee...
059 (64.119.29.144)
arai l enerengui bus yumaa....aimaar deerelkhuu bsan sh dee....
(103.212.118.186)
Олигархууд буюу бизнесийнхэн бүгдээрээ эрүүгийн гэмт хэрэгтнүүд юм. Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм.
зочин (202.72.240.53)
Энэ хулгайч нар мөнгөндөө сагаж байнаа өрны тулам шоронд нь морилуул