Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Яг одоо Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орж байгаа тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Голын усны түвшин нэмэгдэж, үертэй үед баталгаат гарам гарцтай газраар зорчих, голын усанд орохгүй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)