“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлснээс хойш 14 сая гаруй мод тарьжээ
- 2023-06-27
- Нийгэм
- 0

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьжээ. Мөн мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Энэ онд аймаг, нийслэлийн хэмжээнд 33.9 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд есөн сая буюу улсын хэмжээнд нийт 42.9 сая мод тарихаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)