Үндэсний их баяр наадмын тоглолтыг Н.Жанцанноров найруулж Ж.Дамдинцэрэн продюсерлэнэ
- 2023-06-28
- Нийгэм
- 1

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Энэхүү тоглолтын Eрөнхий найруулагчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар УГЗ Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар УГЗ Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллана.


Сэтгэгдэл (1)
Зочин Зочин (103.212.118.114)
Уг нь зээлээр японд сурсан юм билээ.ганц дуу ч гүй