Ерөнхий прокурор үерийн хохирлыг нэхэмжилнэ

Хот наадмын өмнөхөн үерт автсан. Ихээхэн хохирол учирсан. Хэрэг явдал яагаад ийм дээрээ тулсныг төр, хуулийнхан орхиогүй бололтой. Ерөнхий сайд "...Газар олголт, барилгын зөвшөөрөлтэй холбоотойгоор үерийн сувгийг халхалснаас эрсдэл үүссэн байж болзошгүй" асуудлаар АТГ, УЕПГ-т хандсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Буруутай "объект"-ууд нь бараг тодорхой л доо. "Авлигал хороолол" гэх мэт хэд хэдэн барилга бий.

Юутай ч АТГ, ЭЦА-наас энэ асуудлаар томоохон хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Мөн Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Ерөнхий прокурор үерийн хохирлыг нэхэмжилж шүүхэд хандах бололтой.

Учир нь Прокурорын тухай хуульд зааснаар, прокурор нь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар Захиргааны болон Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцох, мөн нэхэмжлэл гаргаж болдог.  Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.8, Прокурорын байгууллагын тухай хуулийн 20.1, 20.4, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар олгогдсон. Энэ эрх нь прокурорын дээд байгууллага буюу УЕПГ-т хадгалагддаг тул Ерөнхий прокурор шүүхэд хандах юм байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР (122.201.21.153)

    2023-07-19

    ОРОСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООС ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨХ НЬ ТҮҮНИЙГ БАС ХАРЖ ХҮЛЭЭЖ БАЙНА !

  • Хохирогч (192.82.69.92)

    2023-07-18

    Үерт хохирсон хүн бүрт нөхөн төлбөр олгох ёстой, одоо ч 10 гаруй хоногийн дараа гэртээ очих ямар ч нөхцөлгүй в1 шавартай, өмхий үнэртэй, гадна талбай нил тоос шороо, үнэр танар гэж аймаар байна, ийм байхад яаж үр хүүхдээ аваад очих билээ, тэгээд айлын өрөө түрээслээд байж байна,. Даланг сэтлэх шаардлагатай гэж ТВр ярьж байж сэтлүүлж үерт автуулсан Сэлбийн баруун талын олон байр, албан газрууд олон хүмүүсийг ингэж хохироосон СБДийн засаг дарга болормаад, мөн дунд голын гольдролыг хааж барьсан авлига хорооллын эздэд бүгд нийлээд гомдол гаргаж нөхөн төлбөр авмаар байна.